Vegan Хүн Аалз

   Энэ удаа багачууд томчууд гэлтгүй хайртай    байдаг Spider Man буюу Tobey Maguire-ийг танилцуулая. Tobias Vincent Maguire нь   1975 оны 6дугаар сарын 25 нь Америкын   California муж улсын Santa Monica-д төржээ.

   Tobey Maguire 14 наснаасаа эхлэн   Vegetarian болсон бөгөөд энэ тухайгаа   тэрээр:"Ер нь л би маханд дургүй  байсан Тахианы мах идэх ч хүртэл хэцүү санагддаг байлаа, юу гээчийн юм идэж байгаа билээ, тэдгээр амьтадын амь  зэрэг олон зүйлийн талаар эргэцүүлэн боддог байсан гэжээ.

  Харин одоо тэрээр Цэвэр Vegan болсон бөгөөд энэ шалтгаанаа тэрээр сэтгүүлчид: "Нэгэн удаа манай гэрт нэгэн бүсгүй ирсээд гутал болон 4000$-ийн цүнхээ тавихад тэр амьтадын өвчнийг мэдрээд миний бие өвдсөн, одоо би ийм зүйлсийн хажууд байж огт чаддаггүй юм." үүнээс хойш тэрээр цэвэр ургамлын гаралтай хоол хүнсээр хооллодог болжээ.  

  тэрээр энэ тухайгаа (Veganism) өөрийн уран бүтээлд ч харуулхыг зорьдогоо ч нуусангүй.   Би өөрөө Хүн аалз кино-нд маш дуртай бөгөөд Spider man 2 кинонд энэ талаар маш тодорхой оруулсаныг  анзаарсан юм.

   энэ нь :бага насны 2 хүүхдийн өмнө .......

- 2 хүүхэд: how did you do that?

- Spider man ........each green vegetables ...... гэсэн хэсэг гардаг. тэрээр сүүлийн үеийн мэдээгээр: Natalie Portman-ийг Vegan замаар замнахад тусалсан сайн найз нь юм байна.

  

 

Веган Хуушуур

За ингээд хөдөө яваад кино зураг аваад .... хэхэ бөөн ажил

одоо та бүхэндээ амтат хуушуурыг Веган-аар хэрхэн амттайгаар хийхийх заая.

жинхэнэ Наадамын хуушуур хийнээ бүгдээрээ...

 

Хуушуурт маань орох орц маань:

        1. Гурил  2 аяга

        2. Байцаа 1/4

        3. Сонгино 1,5 ширхэг бөөрөнхий сонгино

        4. Cармис 1 ширхэг

        5. Хар мөөг(халуун усанд дэвтээгээд өсдөг) Жижиг хайрцагтай 1/2

        6. Бор мөөг(хатаасан байж болно, нойтон байж болно) 2-3 ширхэг

        7. Шар лууван 2 ширхэг

        8. Дүпү 1 ширхэг. За тэгээд та бүхэн өөрсдийн нэмье гэсэн шүүслэг болон усархаг хүнсний ногоонуудаа нэмж өгч болноо.

        9. Шар буурцгийн уураг нэг атга

Амтлагчууд:

       1. Мөөгний амтлагч амны 2 халбага

       2. Бидний мэдэх өмхий давас буюу улаан давс нэг жижиг

       3. Цагаан давс (өмхий давсаа нүдээд цагаан давстайгаа холиорой )

       4. Хуушуур амтлагч амны 1 халбага

       5. Гоньд (өөрсдийн хэрэглээндээ тааруулна)

       6. Сахар (1 жижиг цайны халбага )

Хийх арга:

      1. Шар буурцгийн уургаа халуун усанд дэвтээж амтална.

          Амтлахдаа

      а. сонгино 1 ширхэгийг арилган хэрчиж хайруулын тавагтай тосондоо хийнэ.

      б. шар буурцгийн дэвтээсэн уургаа сайтар усанд зайлж угааж сайн базаад буузных шиг жижигхэн хэрчинэ.

      в. халаасан тосондоо сонгино болон нэг цайны халбага сахар нэмээд мөөгний амтлагч 1 халбага хийж дараа нь базаж хэрчсэн шар буурцагын уурагаа хийнэ.

дээрх бүх орцуудаа жижиглэн хэрчиж, хольж хутгана.

амтлагч болон давсаа өөрсдөө амтлаад, Дүпүгээ няцлаж базан аарц шиг болгож, орцууддаа хольно.

за ингээд зуурсан гурилаа элдээд өөрсдийн янзан бүрийн чимхэлтээрээ чимхээд хуушуураа болгоно доо.

Хуушуур маань гурил нь болсон л бол та идэж болно гэсэн үг дээ.... Have Enjoy

Мацаг барих заавар

 

     Сайн байцгаана уу? Одоо үед ихэнх хүмүүс эм тангаас татгалаж эрүүл хооллолтоор бие эрүүлжүүлэхийг хүсдэг болж. Тиймээс та бүхэндээ солонгос ламын мацаг барих зааврыг танилцуулъя.

     Мацаг барих нь ямар их ач холбогдолтой гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. За ингээд зааварынхаа дагуу мацгаа бариж, эрүүл чийрэг, гуалиг болцгооё. Мацаг анх удаа барих гэж байгаа бол та дан алим эсвэл бусад жимсээр бариж болно. Эс бөгөөс дан ус ууж мацаг барих нь үр дүнгийн хувьд илүү дээр.

        1. Мацаг барихаас өмнө :  Өдрөөс өдөрт хоолоо багасгана, Хоол боловсруулах замыг угаана   Үүний тулд туулгалтын эм уух мөн клизм тавихдаа туулгалтын эмийг усандаа уусгаж хэрэглэнэ. 

        2. Мацаг барих үед : Өдөрт 4км газар алхана, Клизм тавиж ХБЗ цэвэрлэнэ. Хүний бие организмд шимэгч хорхойнууд байж байдаг тул түүнийг туулгуулдаг эм болон клизм тавиж биенээс гаргана. Хэрэв шимэгч амьтадыг биеэс гаргахгүйгэр мацаг баривал шимэгч хорхой хоолгүйдэн хүний эд эсийг идэж эхэлдэг байна.  Мөн өдөрт 4км газар алхаж эд эст агуулагдаж байгаа энергийг зарцуулах хэрэгтэй. Ингэж алхах нь огт ядардаггүй харин ч эрч хүч улам гарсаар байдаг нь эд эст агуулагдаж байгаа энергитэй холбоотой юм. Мацаг бариж байх үед ажил хийхгүй байх нь дээр.

       3. Мацаг тайлах : Будааг сайтар буцалгаж (будаа байхгүй болтол нь), шүүсийг нь өдөрт 10 жижиг халбагаар ууна. Ингэж уухдаа (1 удаа уухдаа маш жаахныг амандаа хийнэ) аман дотроо 100 тоолж амныхаа салстаар будааны шүүсийг шингээх хэрэгтэй. Хэрэв шууд залгиваас ходоод цочирно.             Жишээ нь та 1 өдөр мацаг баривал 3 өдөр будааны шүүс уух хэрэгтэй. Мацаг барихаас илүүтэйгээр мацаг тайлах илүү ач холбогдолтой. Мөн будааны шүүсийг уусны дараагаар 1 сарын турш тостой, бас гурилан бүтээгдэхүүн идэхгүй байвал зохилтой.

Жич: мацаг барьж байх үед аль болох химийн бодисноос зайлсхийгээрэй. Үүнд: оо, саван, гэх мэт. Мөн мацаг барих үедээ бясалгал хийж, йогоор хичээлээд үзээрэй. Тэгвэл бүүр янзтай байдаг.

Асуух зүйл байвал асуугаарай.

     

 

Алберт Эйнштейн

   Энэ хүнийг танихгүй хүн гэвэл өлгийтэй хүүхэд л байх.....

   Алберт Эйнштейн нь 1879 оны 3 дугаар сарын 14ны өдөр   одоогийн Герман улсад буюу тухайн үеийн Вотенбергийн      вант улсын Ulm хэмээх газар инжинер, борлуулагчийн          гэрт мэндэлжээ. 

   Бага насанд нь түүний аав болон авага ах нар нь Elektrotechnische Fabrik J. Einstein & Cie  компанийг үндэслэж шууд холболтын цахилгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байжээ.

   Тэрээр 8 нас хүртэлээ хэлд ороогүй байсан бөгөөд энэ нь деслипс хэмээх тархины өвчинөөс болсон байжээ. 1904-1910 онуудад тэрбээр анх удаа энэтхэгт очиж амьдарсан бөгөөд энэ л үеээс тэрээр цагаан хоолтон буюу цэвэр ургамлын гаралтай хоолоор хооллож оюун ухаанаа нэмж сайжруулах бясалгалыг хийж сурчээ.

   Агуу эрдэмтэн Алберт Эйнштейн хэлэхдээ: "Хүний араншин бүрэлдэхэд бие махбодийн талаасаа цэвэр нөлөө өгдөг цагаан хоолтон байх явдал нь хүн төрөлхтөнд хамгийн үр ашигтай арга юм" гэж хэдэнтээ онцолж байжээ.

    Тэрээр нийтдээ 300 эрдэм шинжилгээний ажил болон 150 гарам эрдэм шинжилгээний бус ажил дээр ажилжээ. Тэрээр сонгодог Физикийн эцэг бөгөөд дэлхийн мянга мянган Цагаан хоолтон элитүүдийн тэргүүлэгчидийн нэг гэдэг нь дамжиггүй билээ.

Түүний хэлсэн үгс болон өөрийн биеээр үзүүлсэн үлгэрлэлийг дууриан маш олон хүн эрүүл, өөрт ашигтай цэвэр ургамалын хүнстэн болсон гэдэг.

1955 оны 4 сарын 18 нь Америкын нэгдсэн улсын New Jersey мужын Princeto гэдэг газар 76 насандаа өнгөрсөн бөгөөд одоо түүний дурсгалын хүрээнд The Albert Einstein Peace Prize шагналыг жил бүр олгож байна.

Амталсан шар буурцагийн зууш

 

 За сайнуу найзуудаа удаан завсарлалаа монголдоо сайхан амраад тэгс ингэс гэсээр байтал хэдийнээ 3 сар өнгөрчихжээ.

Одоо блогоо тасалдалгүйгээр хөтөлхийг хичээнээ залуусаа...

          Ингээд нэгэн амттай зууш бэлтгэе бүгдээрээ.

    Энэхүү зуушинд маань орох зүйлс :

     1.  Амталсан шар буурцаг

     2.  Гүнждийн тос

     3.  Хар перец

     4.  Өргөст хэмх

 

    Хийх арга:

Гэрийн нөхцөлд шар буурцагийг амтлах арга:

    Шаардагдах зүйлс:

    1. Цагаан гаа

    2. Сармис

    3. Сахар

    4. Мөөгний амтлагч зэрэг орно.

         Амтлахдаа: а. шар буурцагийн уургаа халуун усанд дэвтээж, маш сайн базна.

                          б. бага хэмжээний тосоо халаагаад цагаан гаа болон сармисаа тосондоо халаана

                          в. шар буурцагаа хийж сахар болон мөөгний амтлагч хийнэ.  Ингээд манай амталсан шар буурцаг бэлэн боллоо.

Одоо зуушаа хийцгээе.

  1. Амталсан шар буурцаг дээрээ гүнждийн тос нэмэж хар перецээ хийж миксердэн хольно.

  2. Бүхэлээрээ байгаа өргөст хэмхээ давастай усанд дэвтээж, голыг нь ухна.

  3. Голыг нь ухаж бэлдсэн өргөст хэмхийн голд миксердсэн амтат шар буурцагаа хийнэ. Ингээд бэлэн болсон зуушаа амтархан зооглоорой.

 

 

Энэ удаад амтат веган бяслаг та бүхэнтэй мэндчилж байна.

Орц:

95 г шахмал дүпү

1/3 аяга торгон (зөөлөн) дүпү

том халбаганы хагас нимбэгний шүүс

хагас цайны халбага шар буурцагийн сүмс

хагас цайны халбага хөрөнгө буюу исгэгч

хийх арга:

Дүпүгээ жижиг үүрмэг болгож бэлдээд бусад бүх зүйлээ нэмж хоол боловсруулагч буюу миксерт шингэвтэр болтол нь боловсруулна. Ингээд л таны бяслаг бэлэн боллоо. Энэхүү бяслагийг ашиглан өөр төрөл бүрийн амттай хоол хийх боломжтой ба манай блог дараа дараагийн нийтлэлдээ тэдгээр хоолнуудыг хэрхэн хийх аргуудыг та бүхэндээ хүргэх болно.

Баярлалаа

 

 

 

Испани омлет

 

Та бүхэндээ Испани омлетийг богино хугацаанд хэрхэн яаж амттайгаар хийхийг үзүүлье. 

   Орц:

          1.  5-6 ширхэг дундаж хэмжээтэй төмс

          2.  1 ширхэг сонгино

          3.  Гурил

          4.  Давс болон амтлагчууд

          5.  Шар буурцагны сүү эсвэл ус

          6.  Ургамлын тос

Хийх арга:

          1.  Төмс, сонгиноо өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж бэлдээд халаасан тосондоо шарж эхэлнэ.   Энэ хооронд шар буурцагны сүү эс бөгөөс усанд гурил хийн давс амтлагчуудаа нэмээд сайтар хутган өтгөрүүлэнэ.

          2.  Шарж болгосон төмсөн дээрээ зуурмагаа хийн хавтгайлан 5 минут орчим хайрна. Омлетийн хэлбэрийг алдагдуулахгүйгээр болгоомжтой эргүүлж дахин 3 минут орчим хайрна. 

              Энэхүү Испани омлет нь хийхэд хялбар, маш энгийн материалууд шаардагдах ба амтны хувьд үнэхээр тасархай шүү.

              Танд санал болгоход манай блогийн өмнө толилуулж байсан веган майонезийг түрхэж идвэл бүр тас...

САЙН МЭДЭЭ

Европын холбооны Парламентад Талархал .

2008 оны 11 сарын 19ны өдрийн 19цаг 46 минутанд Европын холбооны улсуудын Парламентийн хуралдаанаар Европын холбооны Парламентын Гишүүн Jens Holm болон Tovio Jokkala нарын өргөн барьсан хуулийн төсөл\Амьтны гаралтай үйлдвэрлэл дэлхийн дулааралын үндсэн шалтгаан болох, шинжлэх ухааны батлагдсан баримт бүхий\-ийн дагуу Европын холбооны улсуудын нэгдсэн Парламент хуралдаж Махны үйлдвэрлэл Метаны хий дэгдэлтийг нэмэгдүүлж буйг харгалзан МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛД олгодог ТАТААСАА(Махны үйлвэрлэлийг дэмжих бодлогоор өгч буй мөнгөн тусламж) 30 ДАХИН БУУРУУЛСАН бөгөөд Гахайн махны Татаасыг ТЭГЛЭСЭН байна.


Leonardo da Vinci

Энэ удаа та бүхэндээ Италийн алдарт Математикч, Инженер, Зохион бүтээгч, Анатомич, Зураач, Барималч, Уран барилгач, Ургамал судлаач, Хөгжимчин, Зохиолч Leonardo da Vinci буюу Leonardo di ser Piero da Vinci-н талаар хүргэхээр шийдлээ.

 Тэрээр 1452 оны 4р сарын 15нд Италийн Венец хотод мэндэлжээ. Түүний нэг хүний биед ахадмаар тэрхүү их суу билэг нь түүнд энэ их олон салбарт амжилт, өөрийн нууцат шинжлэх ухааныг бий болгоход нь тус болжээ.

 Жишээлбэл Mona Lisa, The Last Supper, Vitruvian Man зэргийг дурдхад хангалттай болов уу.

 Хожмын судлаачид Leonardo di ser Piero da Vinci-н нууцад нэвтэрч, түүний давтагдашгүй билэг ухааны түлхүүрийг олохын тулд хичээх зүтгэлийнх нь үндэс болох түүний амьдрах дадал, хэвшил, юмсaд хандах хандлаас эхлэх нь оновчтой байх ч магад.

 Түүхнээ  Leonardo di ser Piero da Vinci VEGAN байсан төдийгүй  хүмүүст үлгэрлэж, амьтдыг харгислах явдлыг буруушаан эсэргүүцэж байжээ. Жишээ нь: "Үнэндээ хүн бол адгуус амьтдын хаан юм. Учир нь хүний харгислал хирээс хэтэрчихээд байна. Би бага  байхдаа махнаас татгалзсан бөгөөд амьтныг хөнөөх нь  хүнийг хорлосонтой адил гэдгийг хүмүүс ойлгох цаг ирнэ"гэж байжээ. Leonardo da Vinci -н билэг ухааны нууц түүнийг 1519 оны 5р  сарын 2ны өдөр France- н Indre-et-Loire- д насан эцэс болсноор тайлагдашгүйгээр үлджээ.

 

Vegan Цуйван

За хэсэг хугацааны дараа та бүхэндээ Vegan цуйван хэрхэн хийхийг заахаар шийдлээ.

Орц:

      1. Лууван

      2. Улаан чинжүү буюу фабрик

      3. Ногоон чинжүү

      4. Төмс

      5. Дүпү

      6. Байцаа

      7. Мөөг

      8. Гурил (гурилаа бэлдэж жигнээд хэрчсэн байдлаар хэргэлвэл амттай)

 Амтлагчууд:

      1. Вигор

      2. Мөөгний амтлагч

      3. Цуйван амтлагч

      4. Укроп

      5. Базилк

Vegan Цуйван хийх Арга:

  • Хайруулын тавганд маш бага ургамалын тос хийгээд, сонгино, шар буурцгын мах болон бусад ногоонуудаа бага зэрэг шарна.
  • цуу амтлагчуудаа нэмж бага зэрэг шөл нэмнэ
  • 10 минут орчмын дараа хоолоо амталж үзээд төмс болсон бол  халуун хэрчсэн гурилтайгаа хутган гаргана.

Vegan Майонезыг гэртээ хийж сурцгаая

Та бүхэндээ энэ удаа бид Vegan Майонез хэрхэн хийхийг заах болно.  Майонезыг өндгөөр л хийдэг гэсэн ойлголт хүн бүрт байдаг. Харин бид Амьтны биш харин цэвэр Ургамлын гаралтай Майонезыг хийхэд тань туслая.

Vegan Майонез хийхэд тань:

 1. шар буурцагны сүү буюу дүпүний сүү (Та тус ургамлын сүүг Улаанбаатар хот дахь Гутлын 22ны байранд байрлах Luna Blanca, аль эсвэл тус restaurant-аас хаанаас авах талаар мэдээлэл авч болно)

 2. Лемоны шүүс

 3. бидний мэдэх Укс ус

 4. Ургамлын тос

 5. Давс

 6. Сахар

 7. Дүпү орно

Хийх арга

 Vegan майонез хийх аргыг танид дөхөм болгох үүднээс Видео хэлбэрээр хавсаргав.

 Эхлээд шар буурцагын сүүгээ холигчдоо хийгээд давс 4грaмм, Сахар 12грамм мөн лемоны шүүс, Укс ус зэргээ хийгээд Холигчоо ажлуулж эхлэнэ, ажиллаж байх үед нь зуурмаг дээрээсээ аажуухан ургамлын тосоо хийнэ.

Ургамлын тосыг Холигдож буй зуурмаг өтгөрч холигч хутгаж чадахгүй болтол нь буюу өтгөртөл нь хийнэ.

Хэрэв та нийслэл салат зэрэг цагаан өнгөтэй Майонез хийхээр шийдсэн бол дээрхи бэлэн болсон Майонез дээрээ Дүпү нэмээд зуурвал таны бэлтгэж буй Vegan Майонез цагаан өнгөтэй амттай болно.

Мөн та бүхэнд шинэлэг санаа өгөх үүднээс Өнгөтэй буюу жимсний салад, ногооны салат гэх зэрэгт хэрэглэгдэж болохуйц өнгөт Vegan Майонезыг гаргаж үзүүллээ.

Jesus Christ

 

Jesus Christ   Энэ удаа та Бүхэндээ Jesus Crist-ийн Vegan 

   материалыг хүргэхээр шийдлээ.          

   Jesus Christ нь МЭӨ 6-4 оны хооронд төрсөн   бөгөөд МЭ 25-29 онд нас барсан гэж түүхчид үздэг байна.

   Jesus Christ нь олон зуун жилийн турш цагаан   хоолтон байсан гэр бүлд төрж өсчээ.

   Багаасаа vegan хоолны үзэлд дасч, хэрхэн хийх     аргад ч суралцаж, бусдад түүнийгээ санал болгож,   зөвлөж байсан тэрээр Библи номондоо:  тэгээд эзэн бурхан би та нарыг идэг гэж элдэв зүйлийн жимс, төрөл төрлийн үр тариа өглөө гэжээ (genesis 1:29).

  Мөн библид мах идэхийг цээрлэсэн өөр нэг жишээ нь: Амьтны мах, цусыг идэх ёсгүй. Цус амьтай гэсэн үг юм (Genesis 9:4).

Jesus Christ: Амьтны мах иддэг хүмүүс бол өөрсдийнхөө булш нь болдог.Та нарт үннээр нь хэлэх юм бол алж хөнөөж байгаа хүн, өөрөө алагдах болно. Амьд амьтныг хөнөөж махыг нь идэж буй хүн бол хүний үхдэл хүүрийн мах идэж байгаа хэрэг юм гэжээ.

Хожим тэрээр хүмүүсыг 2 загасаар хооллож, загас барих хоолтой байхыг заасан гэх боловч 21р зуунд энэ загас нь Vegan загас байсан гэж нотлоод байна. Гол учир нь загас амттай аталаа загас биш байсанд оршино гэнэ...  Vegan загас хийхэд тун хялбар төдийгүй таньд Ким буюу бидний мэддэгээр далайн байцаа, төмс зарим нэг амтлагч байхад хийсэн хүн өөрөө андуурхаад загас хийж болдог юм байна.

Удахгүй таньд Vegan хоолнууд цувралаараа хэрхэн Vegan загас хийхийг заах болно.

Vegan Хольмог хуурга

Vegan  Холимог хуурга

   Орц: 

      1. Шар буурцагын уураг 40-50грамм. (Амталсан шар буурцагын мах)

           жич: шар буурцагын махаа амтлахдаа: тосоо халаагаад            

         сонгино, хар перцтэй хамт шарж амталвал зохимжтой, амттай болно.

   2. Лууван 15грамм (6 ширхэг том хэрчим)

3.Дүпү буюу шар буурцагны бяслаг, аль эсвэл эрдэнэ шишийн мах хэрэглэсэн ч болно (25-30грамм)

4. Мөөг 40грамм

5. Байцаа 50 грамм 

6. Ногоон чинжүү буюу фабрик 15-20грамм буюу том 5 хэрчим

7. Улаан чинжүү буюу Улаан фабрик 15 грамм буюу 4хэрчим

8. Сонгино 40грамм

Vegan Холимог хуурга хийх арга:

  • Хайруулын тавганд тосоо халаагаад, сонгино, шар буурцгын мах болон бусад ногоонуудаа хийж шарна.
  • цуу амтлагчуудаа нэмж бага зэрэг шөл нэмнэ
  • 10 минут орчмын дараа хоолоо амталж үзээд бэлэн болсон бол гаргана.

Хоолоо таваглаад будаа болон мантуутай идвэл зохимжтой. мөн та өөрийн бэлтгэсэн төрөл бүрийн хачир, саладтай хамт амтлаг сайхан ширээ засаарай.

Жич: vegan хоол хийхдээ та бүх төрлийн ногооны амтлагчийг хэрэглэж болно.

Манай нөхцөлд Vigor, super vegetal гэх мэт амтлагчуудаас сонгон хэрэглэж болно

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Буддын шашны үндэслэгч Будда буюу Siddhattha Gotama

 

 Vegan elite-ийнхээ эхний дугаарыг Будда буюу  Siddhattha Gotama-аар хүргэхээр шийдлээ.

Ямартай ч Монголчуудын олон зуун жил итгэж    биширч ирсэн Буддын шашны үндэслэгч гэдэг     утгаар эхнийхээ дугаарын Баатар-аар сонголоо.

Siddhattha Gotama нь МЭӨ 563 оноос МЭӨ  483 оны хооронд амьдарч байсан гэж 20р зууны эрдэмтэд үздэг байна.

Siddhattha Gotama Хан хүүгийн амьдралдаа  зовлон шаналал, хүсэл хясал, аллага, аминчлал, худал хуурмаг гээд л хүний ертөнцийн хар барааныг үзэж, мэдрэлгүй өссөн ч орчлон дэлхий зовлонгоор дүүрэн гэдгийг мэдээд энэ бүхний шалтгаан, үндэс юу болохыг хайх замдаа  "үр хүүхэд, ард түмэн хамаг амьтдыг Энэрэн нигүүлсэх, Хайрлахыг та өөрийнхөө ширээн дээрх хүнснээсээ эхлэх хэрэгтэйг ойлгож" хожим нь  шавь нартаа мах идэхгүй байхыг, эс бөгөөс амьтад тэднээс айх болно гэдгийг урьдаас анхааруулдаг байв.  Будда: Мах идэх нь ердөө л олдмол зуршил төдий юм. Бид анхнаасаа тэгэх шунал хүсэлтэй төрөөгүй юм. Мах иддэг хүмүүс өөрийн дотоод агуу их Энэрэл Нигүүлслэлийнхээ үрийг тасалдаг. Мах иддэг хүмүүс бие биенээ алж, нэг нэгийгээ иддэг..... Энэ төрөлд би чамайг идэж, дараа төрөлд чи намайг иднэ... гэх маягаар энэ нь тасралтгүй үргэлжилдэг юм. Тэгээд та яаж Хуурмаг үзэгдлийн Гурван Ертөнцөөс хэзээ нэгэн цагт ангижрах юм бэ? гэж тэмдэглэн хэлжээ.

Siddhattha Gotama нь эгэл хүний зам мөрөөс Гэгээрэлд хүрсэн Буддын шашны үндэслэгч ба Буддын шашин нь дотроо Buddist Vegetarianism- тэй ажээ.

Vegan Elite-үүдтэй танилцах уу

"Vegan Elite-үүдтэй танилцах уу" цааш унших »
Эрхэм ХҮМҮҮН танаа

Vegan food-д тавтай зочилоорой. Та Баатар-д дуртай юу? 

"Баатар" ... зовсон бүхэнд туслаж амийг нь авардаг хүн. Та Баатар мөн үү?  Та өнөөдөр, ямар нэг амьтан аварсан болов уу, аль эсвэл.....
Бидний үг хэл, үйлдэл, амьсгал гээд энэ дэлхий, орчлон ерт
өнцийн ямар нэг зүйлсд нөлөөлж байдаг гэдэгтэй та санал нэг байх болов уу.
Хүндэт хүмүүн та дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулахдаа цэвэр ургамлын гаралтай хүнс сонгох тэр мөчид хичнээн амьд оршихуй зовлонт үхлээс аврагдаж байсан бол?
Харин хэн нэгэн хүнсэндээ амьтны гаралтай бүтээгдэхүүн сонгох тэр агшинд амьтан алах ЭРЭЛТ-ийг автоматаар үүсгэж буйгаа, таны энэ сонголт үгүй бол хаа нэгтэй нэг эсвэл хэсэг амьтан АЛАГДАХГҮЙ байх тухай бодож байсан болов уу?
Тэгвэл яагаад Эрхэм дээд хүн төрөлтөн ТА жинхэнэ Баатрын замыг сонгож болохгүй гэж?
Танд орчин үеийн шилдэг "Elite"-үүдтэй мөр зэрэгцэн эрүүл, өөдрөг, Гоо үзэмжит амьдралыг сонгоход тань жаахан ч атугай тус дэм болох үүднээс энэхүү "blog"-оо хийлээ тухлан саатаж таалан болгооно уу.

(Нийт: 16)